Mongolian
Why Acsense?
7 reasons to choose Acsense ...

Acsense IT Support
Chingeltei District, 5th Khoroo, Oron zai office, 7th floor, #707 Ulaanbaatar, Mongolia
(+976) 88082118,
(+976) 88118045
info@acsense-it.mn
БИДНИЙ ТУХАЙ

"Аксэнсэ Айти Суппорт" ХХК нь програм хангамж хөгжүүлэлт, үйлчилгээний чиглэлээр 2008 оны 8-р сард Монгол - Нидерландын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан.

Байгуулагдсанаасаа хойш гадаад зах зээлийг түшиглэн аутсорсингийн чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулж, өдгөө Европын зах зээлд өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон төдийгүй эдгээр харилцагчид маань бидний хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнүүдэд сэтгэл хангалуун байгаагаа удаа дараа илэрхийлсээр байна. 

Энэ нь бидний өөрийн ажилдаа баримталдаг зарчим болох чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг товлосон хугацаанд нь хүлээлгэн өгдгийг маань үнэлсэн үнэлгээ гэж үзэж байгаа бөгөөд бидэнд илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл төрүүлж байгаа төдийгүй  Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх боломжийг улам бүр нээж өгсөөр байна.

Түүнчлэн бид цаашдаа дотоодын зах зээл дээр мэдээлэл технологи, програм хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээ чиглэлээр шинэ, шинэлэг санаа бүхий бүтээлүүдийг хийж байна.

Компанийн үнэт зүйлс:

  •   Мэргэшсэн өндөр чадавхи бүхий ажилчид
  •   Шинэ санал санаачлага бүхий бүтээлч ажиллагаа, тэргүүлэл
  •   Чанартай гүйцэтгэл, багийн сэтгэлгээ